horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

БЗС-г шалгаж эхэлснээр 694 суралцагч 3,054,210 ам.долларын зээлээ эргүүлэн төлжээ

post-img

Улсын ерөнхий прокурорын газрын 2023.05.29-нд тогтоол гаргаж, Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа Боловсролын зээлийн сангаас төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий этгээдүүд хууль бусаар тэтгэлэг аваад, эргэн төлөөгүй гэх гэмт хэргийн талаарх мэдээллийг шалгах ажлын хэсэг байгуулсан юм. Уг ажлын хэсэс хэрэг бүртгэлтийн 11, мөрдөн байцаалтын 2 хэрэг мөрдөн шалгаж, хэрэг бүртгэлтийн 1 хэргийг хааж, 1 хэргийг нэгтгэж, мөрдөн байцаалтын 1 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхээр шийдвэрлүүлсэн байна. 

Одоо Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанд хэрэг бүртгэлтийн 1, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст 8 хэрэг шалгаж байгаа аж. 1 хэргийг мөрдөн шалгаж дуусаад, яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлжээ. Түүнийг прокурор хянаж байна.

Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагааг шалгаж эхэлснээс хойш нийт 694 суралцагч гадаад улсад сурахаар авсан 3,054,210 ам.доллароо эргүүлэн төлжээ. Үүнийг төгрөг шилжүүлбэл одоогийн ханшаар 10.2 тэрбум төгрөг болох юм.

0/1000