horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Нийгмийн даатгалын сангийн 541.6 тэрбум төгрөгийг 3 банкинд хадгалуулжээ

post-img

Нийгмийн даатгалын ерөнхий газар арилжааны банканд мөнгөн хадгаламж байршуулах хөрөнгийн тооцоог хийж, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дэргэдэх орон тооны бус Мэргэжлийн хороо, Олон нийтийн хяналтын зөвлөлөөр хянуулж, 2025 оны 05 дугаар сарын 02-нд банкны системд нөлөө бүхий арилжааны 4 банканд Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл болох 700 тэрбум төгрөгийг 1 жилийн хугацаатай хадгалуулсан. Уг хадгаламжийн хүүгийн орлого жилийн хугацаанд 105 тэрбум төгрөг болжээ. Үүнийг банкууд НДС-д төвлөрүүлсэн байна.

Банкуудтай байгуулсан мөнгөн хадгаламжийн гэрээ 2026.05.01-нд дуусжээ. Үргэлжлүүлэн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дэргэдэх Мэргэжлийн хорооны зөвлөмжийг үндэслэн, НДЕГ хадгаламжийн гэрээний хугацааг сунгахаар дээрх банкуудтай хэлцэл хийсэн байна. Дээрх хэлцлийн үр дүнд хадгаламжийн жилийн хүүг “Хаан” банктай 15 хувиар, Худалдаа хөгжлийн банк, Төрийн банктай 15.11 хувиар харилцан тохиролцож, гэрээнд холбогдох нэмэлт, өөрчлөлтийг оруулжээ. Ийн 2027.05.02 хүртэл Нийгмийн даатгалын сангийн чөлөөлт үлдэгдэл болох 541.6 тэрбум төгрөгийг 1 жилийн хугацаатайгаар эдгээр 3 банкинд хадгалуулжээ.

Арилжааны банкууд 5 дугаар сарын хүү болох 6.7 тэрбум төгрөгийг Нийгмийн даатгалын санд шилжүүлжээ. Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг арилжааны банканд хадгалуулснаар тус сан зөвхөн хүүнээс 81.5 тэрбум төгрөг олжээ.

0/1000