horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Машинд хүн хавчуулагдсан осол гарчээ

post-img

Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан багийн нутагт орших Довын гуанз орчимд өчигдөр орой зам тээврийн ноцтой осол гарлаа. Тус аймгийн төвөөс урд зүгт 80 км-т орших уг газарт суудлын 2 автомашин мөргөлдөж, 1 хүн автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байна.
Энэ тухай дуудлагыг 2026.06.08-ны өдрийн 20:35 цагт тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар хүлээн авчээ. Алба хаагчдыг очиход Улаанбаатар хотоос Дундговь аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн Б-ын  “Toyota Prius Alpha” загварын 4 зорчигчтой суудлын автомашин,  Дундговь аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн Э-ын “Toyota Prius” загварын суудлын автомашин хоорондоо мөргөлдөж,  “Toyota Prius Alpha” загварын суудлын автомашины зорчигч иргэн Г гэх 54 настай, эрэгтэйн зүүн хөл төмөр хийцэд хавчуулагдсан байсан аж.  Түүнийг 22:00 цагт эсэн мэнд гаргаж, эмнэлэгт хүлээлгэн өгчээ.

0/1000