АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаанаас өндөр ур чадвартай гадаад ажилчдын H-1B визэнд шинээр тогтоосон 100,000 ам.долларын хураамжийг Бостон хотын Холбооны тойргийн шүүх хууль бус гэж үзэн хүчингүй болгосон тухай Ройтерс мэдээллээ.
Трампын засаг захиргаа уг 100,000 ам.долларыг визний мэдүүлгийг хязгаарлах хууль ёсны “төлбөр” гэж тайлбарлаж байсан ч, шүүх үүнийг торгууль бус, харин “татвар” гэж дүгнэсэн байна. АНУ-ын Үндсэн хуулиар татвар тогтоох эрх мэдэл нь зөвхөн Конгресст хадгалагддаг тул Ерөнхийлөгч өөрөө дур мэдэн ийм өндөр татвар ногдуулах нь хууль бус гэж үзжээ.
Өмнө нь ажил олгогчид гадаадын нарийн мэргэжилтэнг АНУ-д ажиллуулахын тулд визний төрлөөс хамааран ихэвчлэн 2,000-аас 5,000 ам.доллар төлдөг байв. Трампын засгийн газраас гаргасан өндөр хураамжаас хойш компаниуд виз мэдүүлэхээ больж, энэ оны 2-р сарын байдлаар ердөө 85 ажил олгогч л энэ төрлийн хураамж төлсөн байжээ.


