horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

Замын-Үүдэд хил гарахаар дугаарлаж байсан ачааны машин шатжээ

post-img

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Жаргалант багийн авто зогсоолд ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлага 2026.06.08-ны өдрийн 20:22 цагт Онцгой байдлын байгууллагад иржээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь 17 дугаар алба хаагчдыг очиход Өмнөговь аймгийн Даланзадгад сумаас БНХАУ-ын чиглэлд тус бүр 33 тонн буталсан дугуйны бэлдэц тээвэрлэж явсан иргэн Э-ын “Beiben North Benz ND4250” загварын зүтгүүр, иргэн Х-ийн “Beiben North Benz ND4257” загварын зүтгүүр тус тус шатаж байсныг ажиллаж унтраасан бөгөөд бэртсэн гэмтсэн, болон түлэгдсэн хүн байгаагүй аж.

0/1000