horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

УИХ-ын дарга асан М.Энхболдын хүү Э.Анар Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшлээ

post-img

Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр УИХ-ын дарга асан М.Энхболдын хүү Э.Анарыг томилохоор болжээ. УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр энэ тухай хэлэлцээд, Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчийн сонсголыг 6-р сарын 23-нд явуулахаар тогтов.

Сонсгол даргалагчаар УИХ-ын гишүүн Б.Жавхланг томиллоо. Сонсголд оролцох хүсэлтийг иргэд, олон нийтээс өнөөдрөөс эхлэн нээлттэй хүлээн авч, 6 дугаар сарын 22-ны 17:30 цаг хүртэл бүртгэнэ. 

Монголбанк 2023 оны 12-р сараас хойш тэргүүн дэд ерөнхийлөгчгүй ажиллаж байгаа. Учир нь тус банкны тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн 2024 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөхөөр өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн юм.

Э.Анар Монголбанкинд Төлбөр тооцооны газрын захирал, Зайнаас хяналт тавих хэлтэст хянан шалгагч, нөөцийн мэргэжилтнээр ажиллаж байв.

0/1000