Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр зарим сайдыг өрөөндөө дуудан уулзаж буй талаар УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хурлын эхэнд Б.Заяабал гишүүн хэллээ. Хугацаат цэргийн алба хаагчид уддаа дараа амиа алдаж, алга болж, эрүүл мэндээрээ хохирч байгаагийн хариуцлагыг Батлан хамгаалахын сайд Д.Батлут хүлээж, огцрох ёстой гэж АН шаардаж буй. Д.Батлут өөрөө огцрохгүй байгаа тул түүнийг огцруулахыг Ерөнхий сайд Н.Учралаас АН шаардаж эхлээд байна.
Уг шаардлагад Н.Учрал ямар ч хариу өгөөгүй тул Ерөнхий сайдыг өөрийг нь огцруулах акц эхлүүлж байгаагаа АН-ын дарга О.Цогтгэрэл өчигдөр сэтгүүлчдэд мэдээлсэн юм. О.Цогтгэрэл “Хэрэв Ерөнхий сайд хариуцлага алдсан салбар, албан үүргээ хангалтгүй биелүүлсэн Д.Батлут сайдад хариуцлага тооцохгүй гэж байгаа бол Ерөнхий сайдад өөрт нь хариуцлага тооцох асуудлыг тавих нь зүйтэй. Энэ хүрээнд намын дарга, бүлгийн дарга асуудлыг хариуцаж, шийдэл гаргаж ажиллана” гэж мэдэгэд байна.
Яг үүний дараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газарт санаа тавьж, сайд нартай биечлэн уулзаж эхэлжээ. Н.Учралын Засгийн газар байгуулагдаад 2 сар болж байна.

