horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

792,000-аас доош цалинтай иргэдээс ХХОАТ авахгүй байхаар тусгажээ

post-img

ХХОАТ-ыг 1% болгох хуулийн төслийг өнөөдөр Төсвийн байнгын хороо, баасанд гарагт чуулган хэлэлцэнэ. Өчигдөр хуралдсан ажлын хэсэг Ж.Баярмаа нарын гишүүдийн өргөн барьсан төслийг Засгийн газрын төсөлтэй нэгтгэн хэлэлцжээ. Ингэхдээ цалин хөлсний орлогод ногдох ХХОАТ-ыг бүхэлд нь 1% болгох саналыг дэмжээгүй байна.

Оронд нь 2 сая төгрөг хүртэлх орлогыг 1%-ийн татвартай болгох хувилбарыг дэвшүүлжээ. Нийт цалин авч буй иргэдийн 53% буюу бараг 500,000 орчим иргэн ийм цалин авдаг аж. 792,000 төгрөгөөс доош цалинтай иргэдийн төлсөн татварыг дараа нь буцаан олгохын оронд анхнаас нь татвараас чөлөөлж, ХХОАТ авахгүй байхаар уг төсөлд тусгасан байна. Үүнийг УИХ баталбал 2 сая төгрөг болон түүнээс дээш цалинтай иргэн бүрийн гар дээр сар бүр 188,000 төгрөг илүү үлдэнэ. Жишээлбэл:

• 2 сая ₮-ийн цалинтай иргэн татварт одоо төлдөг 10% буюу 200,000 ₮-ийн оронд 12,000 ₮ л төлнө.

• 5 сая ₮-ийн цалинтай иргэн 500,000 ₮-ийн оронд 312,000 ₮ татварт төлнө.

0/1000