horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

ХЭҮК: С.Ганзоригт төрийн албанаас халах мэдэгдэл өгсөн

post-img

zuv.mn сайт 2026.01.29-нд “Хөтөлийн “Цемент шохой” ТӨХК-ийн хурган дарга Н.Ганхуяг 450 сая төгрөгийн балгасыг 5.5 тэрбумаар үнэлж, үйлдвэрээ олон тэрбумын алдагдалд оруулжээ” гэсэн нийтлэл бэлтгэжээ. Уг нийтлэлд нэр дурдагдсан Н.Ганхуяг “Миний зургийг зөвшөөрөлгүйгээр нийтэлсэн” хэмээн ХЭҮК-д гомдол гаргасан байна.

Уг гомдлыг ХҮЭК-ийн Хүний хувийн мэдээлэл хамгаалах хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч С.Ганзориг хүлээн авч, 2026.02.26-нд Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтэст шилжүүлжээ. Түүний дагуу цагдаагийн байгууллага зөрчлийн хэрэг үүсгэж, тус сайтыг 20 сая төгрөгөөр торгожээ.

Энэ талаар ХЭҮК өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тус комисс “Хүний хувийн мэдээлэл шалгах хэлтсийн дарга С.Ганзориг хууль зөрчсөн болох нь тогтоогдлоо. Н.Ганхуягийн эрхэлж буй ажил нь нийтийн албан тушаалтанд хамаарч байна. Үүнийг гомдол шалгагч харгалзан үзээгүй байна” гэж мэдээллээ.

С.Ганзоригт төрийн албанаас халах мэдэгдэл өгч, сонсох ажиллагаа явуулахаар тогтжээ. Төрийн албан хаагчийн тухай хуулийн 48.1.4-т үндэслэн сонсох ажиллагаа явуулах аж. Сонсох ажиллагаа гэдэг нь С.Ганзоригоос тайлбарыг нь авч, түүнийг төрийн албанаас халах үндэслэлийг тайлбарлан ойлгуулах юм байна. Түүний дараа ХЭҮК шийдвэрээ албажуулж, олон нийтэд танилцуулна. Уг шийдвэрийг С.Ганзориг эсэргүүцвэл шүүхэд хандах эрхтэй аж.

0/1000