horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Н.Учрал: Тэтгэврийн тогтолцоог шинэчлэхгүй бол удахгүй тэтгэврээ тавьж чадахгүй болно

post-img

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газар өнөөдөр хэлэлцлээ. Энэ талаар Ерөнхий сайд Н.Учрал яг одоо сэтгүүлчдэд мэдээлэл өгч байна.

Ерөнхий сайд Н.Учрал:

-10 хүний 6 нь бага тэтгэвэртэй байна. 3 тэтгэвэр авагчийн 1 нь 25 ба түүнээс дээш жил ажилласан байна. 2050 он гэхэд тэтгэвэр тавихад 40 их наяд төгрөг хэрэгтэй. Бид тэтгэврээ тавьж чадахгүй болно.

3 сая, 5 сая төгрөгийн тэтгэвэр авдаг хүн ч байна. Тэтгэврийг адилхан нэмэхээр бага тэтгэвэртэй нь бага, их тэтгэвэртэй нь их нэмэгддэг. 504 мянган хүн тэтгэвэр авч байна. Эднийг 100-300 мянган төгрөгийн баталгаат тэтгэврээр хангана. Хэр олон жил НДШ төлнө, тэр хэрээр баталгаат тэтгэвэр нь өндөр байна. Цалин багатай ажил олон жил хийсэн хүний баталгаат тэтгэвэр нь өндөр цалинтай цөөн жил ажилласан хүнийхээс өндөр байна.

0/1000