horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Ерөнхий шүүгч Д.Ганзориг ажлаа өгч, Ч.Хосбаяр орлож байна

post-img

Монгол Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзоригийн бүрэн эрхийн хугацаа 6-р сарын 1-нд дууссан. Тэрээр 6 жилийн хугацаа нь дуусмагц ажлаа Эрүүгийн танхимын тэргүүн Ч.Хосбаярт хүлээлгэн өгчээ. Одоо УДШ-ийн ерөнхий шүүгчийн албан үүргийг Ч.Хосбаяр түр орлон гүйцэтгэж байна.
Ч.Хосбаяр ерөнхий шүүгч болохоор нэрээ дэвшүүлсэн ч тус шүүхийн 22 шүүгчийн 2 нь түүнд саналаа өгсөн юм. Тэр өөрийнхөө төлөө санал өгсөн гэвэл өөр 1 л хүн түүнийг дэмжсэн байдаг.

УДШ ерөнхий шүүгчээ шүүгчид дотроосоо, өөрсдөө сонгох замаар хараат бус, бие даасан байдлаа хангаж, шүүгчдийн олонхын санал авсан шүүгчийг ерөнхий шүүгчээр томилуулахаар санал болгож, нэрийг нь Ерөнхийлөгчид хүргүүлдэг. Үүний дагуу Ерөнхийлөгчийн зарлигаар ерөнхий шүүгчийг томилдог.
УДШ-ийн шүүгчдийн зөвлөгөөн 6 дугаар сарын 3-нд болж, ерөнхий шүүгчид нэр дэвшүүлэх, сонгох асуудлыг хэлэлцэн, шүүгч Ц.Цогтыг 11 хүний саналаар сонгож, ерөнхий шүүгчээр томилуулах саналыг Ерөнхийлөгчид хүргүүлээд байна.
Уг сонгуульд 2 шүүгч нэр дэвшиж, эхний санал хураалтаар хэн нь ч олонхын санал аваагүй. Ч.Хосбаяр 2, Ц.Цогт 11 санал авч, 9 шүүгч цагаан сонголт хийжээ. Энэ тохиолдолд хамгийн олон санал авсан нэр дэвшигч дээр хоёр дахь санал хураалт явуулахаар УДШ-ийн “Шүүгчдийн зөвлөгөөний дэг”-д заасан аж. Үүний дагуу хамгийн олон санал авсан шүүгч Ц.Цогтыг дэмжих эсэх асуудлаар хоёр дахь санал хураалтыг явуулж, 22 шүүгч оролцон, шүүгчдийн олонх нь Ц.Цогтыг дэмжсэн байна.
“Монгол Улсын дээд шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний энэхүү шийдвэр нь хуулийн дагуу баталгаажсан бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлагдсан. Уг шийдвэрийг хүчингүй болгох, сонгуулийг дахин зарлах гэх мэт асуудлаар хэн нэг шүүгч аливаа байдлаар санал гаргаагүй. Ийм асуудлыг хэлэлцээгүй” гэж УДШ мэдэгдсэн юм.

0/1000