Нийслэлийн Баянгол дүүргийн иргэн М.Э 3 настай дагавар хүүгээ биеэ хамгаалах чадваргүй гэдгийг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, хүчиндэхийг завдсан. Уг үйлдлээ нуун далдлах зорилгоор онц харгис, хэрцгийгээр хүүхдээ зодож, хөнөөсөн хэрэгт холбогдоод буй.
Хүүгийн төрсөн эх Ц.Л эмнэлгийн тусламж цаг алдалгүй үзүүлээгүйн улмаас хүүхэд нь нас барсан. Тэдний энэ хэрэгт Баянгол дүүргийн Прокурорын газар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлж, шийвэрлүүллээ.
Шүүх М.Э-д дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, бүх насаар нь хорих ялаар оноов. Ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлнэ. Ц.Л-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жил хорих ял оногдуулж, ялыг эмэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нар нь хүүхдээ асран хамгаалах үүргээ биелүүлээгүйгээс хүүхдийн амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан тохиолдолд Эрүүгийн хуулийн 16.11 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээх болохыг прокурорын байгууллага анхааруулж байна.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
Дагавар хүүгээ хөнөөсөн хойд эцгийг бүх насаар нь хорилоо
- 2026/06/11
- •
- -5 цаг -46 минутын өмнө
- •
- 1 мин уншина

- Шинэ
- Хандалттай
