horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Үзэгчдэд ёсолж, уучлалт гуйсан Р.Пүрэвдагва арслан засарсангүй. Эрхээ хасуулав

post-img

Өмнөговь аймгийн Манлай сумын уугуул, улсын хурц арслан Г.Дэмүүлийн нэрэмжит наадмын сорилго барилдаанд улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүлж, улсын заан Д.Хүдэрбулга үзүүрлэсэн. Энэ барилдааны 5-ын даваанд Архангай аймгийн Булган сумын харьяат, “Бөхбилэгт” дэвжээний ерөнхий дасгалжуулагч, улсын арслан Р.Пүрэвдагва Ховд аймгийн Буян сумын уугуул, “Ховд” дэвжээний бөх, улсын начин Б.Сосорбарамтай барилдсан. Р.Пүрэвдагва эл барилдаанд Б.Сосорбарамд өвдөг шороодож, Б.Сосорбарамыг босох үед алгадсан юм. Энэ бол 8 дахь удаагийн зөрчил байв.

Монголын үндэсний бөхийн холбооны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөл өчигдөр хуралдаж, 2024 онд “Үндэсний бөхийн барилдааны дүрэм”-ийн 4-р зүйл, “Ёс зүйн дүрэм”-ийн 6-р зүйл, 7-р зүйлд үндэслэн, улсын арслан Р.Пүрэвдагвын 5 сар барилдах эрхийг хаслаа. Үүгээр тэр Үндэсний их баяр наадамд барилдах эрхгүй болов.

Р.Пүрэвдагва анх удаа ёс зүйн зөрчил гаргаж байгаа юм биш. Тодорхой барилдаануудад барилдах үедээ хөлийн цэц, засуулын дүрмийн дагуух шаардлагыг биелүүлэхгүй байх, эсэргүүцэх зэргээр монгол бөхийн жудгаа алдсан юм. Үүнтэй нь холбогдуулан МҮБХ 2024.06.08-нд Р.Пүрэвдагвыг “Ёс зүйн дүрэм”-ийн 3.4.1 дэх хэсэг “Монголын ард түмний олон мянган жилийн үнэт өв болсон үндэсний бөхийг хүндэтгэн, бөхийн нэр хүнд, жудаг, ёс зүйг эрхэмлэх”, 3.4.6 дахь хэсэг “Биеэ авч авах байдал, зан төлөв, ёс суртахуун, харьцаа, хандлагаараа спортын тамирчны нэр хүндийг өндөрт байлгахыг ямагт хичээх” гэсэн заалтыг зөрчиж, ёс зүйн зөрчил гаргасанд тооцсон байдаг.

Тэр үед Р.Пүрэвдагва гаргасан зөрчлөө ухамсарлаж, дахин зөрчил гаргахгүй байхаар МҮБХ-нд хүсэлт гаргасан. Үүнийг харгалзан үзэж, “Ёс зүйн дүрэм”-ийн 7.1.1-т заасны дагуу “Дахин ёс зүйн зөрчил гаргахгүй байхыг сануулах” шийтгэл оногдуулж, 7.1.4-т заасны дагуу үзэгчдэд ёсолж, уучлалт гуйхыг даалгаж байв.

0/1000