horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Ц.Магалжав: Р.Пүрэвдагвын ёсзүйгүй үйлдэл нь улсын арслан цолтой бөх, дасгалжуулагч хүнд байж боломгүй үйлдэл

post-img

Улсын арслан Р.Пүрэвдагва, аймгийн арслан Я.Бумбаяр нарын ёс зүйн зөрчлийг Монголын үндэсний бөхийн холбооны Ёсзүй, сахилга хариуцлагын зөвлөл 2024.06.05-нд хэлэлцэж, Р.Пүрэвдагвын барилдах эрхийг 5 сар, Я.Бумбаярыг барилдах эрхийг 1 сар хасав. Энэ талаах МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав өнөөдөр ийн тайлбарлалаа.

МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав:

-Улсын арслан Р.Пүрэвдагва Ёсзүй, сахилга хариуцлагын зөвлөлийн 2024.06.05-ны хурлаар 6 удаа ёс зүй зөрчсөн гэдэг үндэслэлээр орсон. Бусад бөх, засуулд ёсзүйгүй үг хэлж, зохисгүй үйлдэл удаа дараа гаргасан тул түүнийг тухайн үед тус Ёсзүй, сахилга хариуцлагын зөвлөлийн хурлаар оруулж, улсын өндөр цолтой бөх учраас сануулах арга хэмжээ авсан.

Үүний дараа 2025, 2026 онд зохион байгуулсан барилдаануудын үеэр өөрийг нь давсан бөх, засуул, хөлийн цэцэд ёс бус үг хэлсэн, хараан, доромжилсон зөрчил нийт 8 удаа гаргасан. Улсын начин Сосорбарам, бас бус бөхчүүдтэй барилдаж унахдаа ёсзүйгүй үйлдэл гаргасан. Хамгийн сүүлд наадмын сорилго барилдаан дээр мөн ёс зүйгүй үйлдэл гаргасан. Үүнийг улсын арслан цолтой бөх, дасгалжуулагч хүнд байж боломгүй үйлдлүүд гэж үзэж, хариуцлага ногдуулсан.

Я.Бумбаяр 2 бөх барилдахаар очиход хөндлөнгөөс очиж, хэнд хандаж байгаа нь мэдэгдэхгүй ёсзүйгүй үг хэлж, үзэгч олн нийтийн дургүйг ихээхэн хүргэсэн. Үүнд нь барилдах эрхийг нь 1 сар хасаж, хатуу анхааруулга өгсөн.

Монголын үндэсний бөхийн холбооны Ёсзүй, сахилга хариуцлагын зөвлөлд хүний эрхийн хуульч, өмгөөлөгч, эрхзүйч хүмүүс багтдаг. Энэ зөвлөл ямарваа асуудлыг хуулийн хүрээнд нухацтай хэлэлцдэг.

0/1000