Сүхбаатар аймгийн засаг дарга 2026.05.14-нд А/261 дүгээр захирамж гаргаж, Үндэсний их баяр наадам тэмдэглэх хуваариа албан ёсоор баталжээ. Баяр наадмын тов:
Сумын баяр наадам: 7 дугаар сарын 8-9-ний өдрүүдэд
Аймгийн баяр наадам: 7 дугаар сарын 24-26-нд
Хууль тогтоомжийн дагуу наадмын үйл ажиллагааг зохион байгуулахыг аймгийн Баяр наадам зохион байгуулах хороо болон сумдын засаг дарга нарт даалгасан байна. Уг захирамжийн хэрэгжилтэд аймгийн ЗДТГ хяналт тавьж ажиллана.

