horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

Ариана Гранде Трампын засаг захиргаанд хандан өөрийнх нь хөгжмийг улс төрийн зорилгоор ашиглахаа зогсоохыг шаардлаа

post-img

Цагаан ордон өөрийн цагаачлалын бодлогыг сурталчлах зорилгоор холбооны агентууд хүмүүсийг баривчилж, гавалж буйг харуулсан TikTok видеог Ариана Грандегийн “Bye” дууны аятайгаар хуваалцжээ. Үүний дараа дуучин Ариана Гранде Трампын засаг захиргаанд хандан өөрийнх нь хөгжмийг улс төрийн бодлогоо сурталчлахад ашиглахаа зогсоохыг шаардсан байна.

Дуучинд ойр эх сурвалжийн мэдээлснээр, түүний багийнхан уг бичлэгээс дууг нь аль болох хурдан устгах арга замыг хайж байгаа аж.

Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Эбигейл Жексон Грандегийн мэдэгдлийн хариуд: “Бид үүнийг сүүлчийн удаа хэлье: Үнэндээ хамгийн зэрлэг, хүнлэг бус, жигшүүрт зүйл бол гэм зэмгүй Америкийн иргэдийг гэмтээж, амь насыг нь хохироосон хууль бус цагаач гэмт хэрэгтнүүд юм” гэв.

Дуучин , жүжигчин Гранде өнгөрсөн жил Трампын засаг захиргааг шүүмжилж байсан бөгөөд тэрээр өөрийн Instagram хуудастаа “Трампын төлөө санал өгсөн хүмүүсээс түүнийг албан тушаалдаа эргэн ирснээс хойш амьдрал нь дээрдсэн үү” хэмээн асуусан пост хуваалцаж байжээ.

0/1000