horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Яавал иргэд банканд гомдол гаргадаг болох бол?

post-img

Монголбанк 2021 оны 9 дүгээр сард нэгэн түүвэр судалгаа хийжээ. Түүнээс харвал Улаанбаатар хотын том захуудын зээлийн үйлчилгээ үзүүлдэг хувь хүн, байгууллагууд 5-50 сая төгрөгийг 1 өдрөөс 3 сарын хугацаатай, сарын 6% хүүтэй зээлүүлдэг аж.  Энэ нь Монголбанкны бодлогын хүүнээс 12 дахин, банкны хүүнээс 4.6 дахин, ББСБ-ын хүүнээс 2.3 дахин өндөр. Үүнийг мөнгө хүүлэлт гэж олон улсад үздэг. Зээлдэгчийн тулгамдсан хэрэгцээнд дөрөөлсөн, эргүүлэн төлөх бараг боломжгүй зээлийг мөнгө хүүлэлт гэж ойлгож болно.

Үүнийг зохицуулах, хянах, зээлдэгчийг хамгаалах зорилгоор манай улс 2022 онд Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хууль баталжээ. Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх орон тооны бус Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөлд зээл олгогч иргэн, ломбардыг хариуцуулжээ. Үүний дагуу тус  зөвлөл 2024.01.18-нд журам гаргаж, иргэн, ломбардын зээлийн хүүний дээд хэмжээг сарын 4.5% гэж тогтоож өгсөн байна. Үүнээс өндөр хүүтэй ломбард, иргэн байвал СЗХ-нд мэдээлэн, хариуцлага тооцуулах боломжтой. Мөнгө зээлдүүлэх замаар орлого олдог иргэд СЗХ-нд бүртгүүлээд, үйл ажиллагаа явуулж болно. Гэвч үүнийг зарим хүн мэддэггүй, бүртгүүлдэггүй. Иргэд ч СЗХ-нд бүртгүүлсэн хүнээс мөнгө зээлэх хэрэгтэйг мэддэггүй. Үүнээсээ болоод хохирсоор байгаа аж.

Тэгвэл УИХ-ын гишүүн Э.Болормаа Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл боловсруулахдаа 11 банкны дотоод аудитын тайлан, банкны захирлуудын зөвлөлд багтдаг хэрэглэгчийн эрхийг хамгаалах үүрэгтэй бие даасан гишүүдээс мэдээлэл авчээ. Тус мэдээллээс харахад банкууд 2025 онд дотоод аудит болон хяналт шалгалтаар иргэн, аж ахуйн нэгжтэй холбоотой 47 мянган зөрчил илрүүлжээ. Үүний 99.2% нь иргэдийн, 0.8% нь аж ахуйн нэгжтэй холбоотой байв. Гэтэл яг тэр хугацаанд иргэдээс банканд 6.5 мянган өргөдөл гаргасан байжээ. Энэ бол гарсан зөрчлийн 6580 (14%)-д нь л иргэд “Үүнийг шийдэж өг” гэж банкинд гомдол гаргасан гэсэн үг.

Яагаад хүмүүс асуудал тулгарсан ч гомдол гаргасангүй вэ?

Хариулт нь тун энгийн. “Зөрчлөө банк өөрөө шийдэж өгнө” гэдэгт иргэд итгэдэггүй. Зарим нь өөрийнх нь эрхийг банк зөрчсөнийг мэддэггүй. Мэдсэн зарим нь хаана хандахаа мэддэггүй. Ийм л байна.

Тэгвэл 6580 гомдлын ердөө 30 гаруй хүн нь шүүхэд хандаж, 100-гаад хүн эвлэрүүлэн зуучлагчаар асуудлаа шийдүүлжээ. Үүнээс харвал хүмүүс шүүхэд бас хандахгүй байна. Энэ нь чирэгдэл ихтэй, өмгөөлөгч авах хэрэгтэй болдог, шүүх тэмдэгтийн хураамж авдагтай холбоотой. 1 сая төгрөгийн төлөө заргалдах гэж өмгөөлөгчид төлбөр, шүүхэд тэмдэгтийн хураамж төлж, ажлаа алдан, цагаа үрэн, нервиэ барахыг хэн хүсэх билээ дээ.

Гомдлоо шийдүүлэхээр Монголбанканд хандсан хүний тоог доорх хүснэгтээс хараарай. Маш цөөн байгаа биз?  

Өргөдөл2020 III, IV 20212022 I, II20232024, III2025, I2025, II
1Иргэн841155654444642
2ААН182315251287
Нийт1021387179565449

2024 оны эхний 3 улиралд Монголбанканд ирсэн арилжааны банктай холбоотой өргөдөл, гомдлын 21.4% нь зээлийн гэрээний маргаан байсан бол 2025 оны эхний  улиралд 45.4% нь зээлийн ангилалтай холбоотой байв.

Товч утга2020 III, IVЭзлэх хувь2021Эзлэх хувь2022 I, IIЭзлэх хувь2023Эзлэх хувь2024IIIЭзлэх хувь2025.IЭзлэх хувь  2025.IIЭзлэх хувь
1Зээлийн гэрээний маргаан2827.5%4129.7%2332.4%1215.1%1221.4%814.51%  8  16.3%
2Зээлийн ангилалтай холбоотой1312.7%107.2%45.6%1620.2%916%2545.41%  25  51%
3Хадгаламжийн гэрээний маргаан76.9%75.1%57.%56.3%47.1%23.61%  
4Ковид-19-ээс үүдсэн гэрээний маргаан109.8%2618.8%11%33.7%11.7%–    
5Дансны гүйлгээ болон битүүмж      1012.6%814.2%35.41%  6  12.2%
6Бусад4443.1%5439.1%3838%3341.7%2239.2%1730.91%1020.4%
Нийт102 138 71 79 56 55 49 

 Банктай холбоотой өргөдөл гомдлын шийдвэрлэлт

Өргөдөл гомдлыг шийдвэрлэсэн байдал2020 III, IV20212022 I, II20232024.III  2025.I, II
1Албан бичгээр хариу өгсөн7687464337  53
2Утсаар хариу өгсөн2243202815  48
3Улсын байцаагчийн акт, мэдэгдэл хүргүүлж шийдвэрлэсэн1 113    2
4Бусад байдлаар (зөрчлийн хэрэг нээж хялбаршуулсан журмаар, цахим шуудан)38471    1
Нийт102138717956104

Тэгэхээр иргэдийг шүүх рүү явахад хүргэдэггүй, итгэлтэй, төлбөр авдаггүй, чирэгдүүлдэггүй, цагийг нь их үрдэггүй, өмгөөлөгч хэрэггүйгээр асуудлыг нь шийдэж өгдөг байгууллага хэрэгтэй байна. Тэгэхгүй бол иргэд асуудлаа шийдүүлж чадалгүй, гомдлоо цээжиндээ хадгалаад өнгөрч, банк, ББСБ, ломбард, мөнгө хүүлэгч иргэд түүн дээр нь дөрөөлөн ашиг олсоор байна. Үүнийг таслан зогсоож, иргэдийн эрх ашгийг хамгаалдаг болгох Санхүүгийн хэрэглэгчийн тухай хуулийн төслийг УИХ яаралтай баталж, хэрэгжүүлэх хэрэгтэй гэдэг нь энэ бүхнээс илт.  

0/1000