horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Ж.Баярмаа: ХХОАТ-ыг 1% болгоход эсэргүүцэх эрх гишүүдэд байхгүй

post-img

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн ХХОАТ-ыг 1% болгох хуулийн төслийг өнөөдөр УИХ-ын чуулганаар хэлэлцэж эхэллээ. 2026.06.09-нд хуралдсан ажлын хэсэг уг төслийг Засгийн газрын төсөлтэй нэгтгэн хэлэлцжээ. Ингэхдээ цалин хөлсний орлогод ногдох ХХОАТ-ыг бүхэлд нь 1% болгох саналыг дэмжээгүй байна.

Оронд нь 2 сая төгрөг хүртэлх орлогод 1%-ийн татвар оноох хувилбар дэвшүүлжээ. Нийт цалин авч буй иргэдийн 53% буюу бараг 544 мянган иргэн ийм цалин авдаг аж. 792 мянган төгрөгөөс доош цалинтай иргэдийн төлсөн татварыг дараа нь буцаан олгохын оронд анхнаас нь татвараас чөлөөлж, ХХОАТ авахгүй байхаар уг төсөлд тусгасан байна. Үүнийг УИХ баталбал 2 сая төгрөг болон түүнээс дээш цалинтай иргэн бүрийн гар дээр сар бүр 188 мянган төгрөг илүү үлдэнэ. Жишээлбэл:

• 2 сая ₮-ийн цалинтай иргэн татварт одоо төлдөг 10% буюу 200,000 ₮-ийн оронд 12,000 ₮ төлнө.

• 5 сая ₮-ийн цалинтай иргэн 500,000 ₮-ийн оронд 312,000 ₮ татварт төлнө.

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа:

-Төсөв дийлэхгүй гэдэг үндэслэлээр ХХОАТ-ыг 1% болгох саналыг ажлын хэсэг хүлээж аваагүй. Гэхдээ 2 сая хүртэлх цалинтай иргэд ХХОАТ-т 10% төлдөг байсан бол одоо 1% төлдөг болно. Өмнө нь 200 мянган төгрөгийн татвар төлдөг байсан бол 9000-10000 төгрөг төлдөг болно. Энэ бол маш том хөнгөлөлт.

2 саяас доош төгрөгийн цалин авдаг хүмүүс ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн 53% юм байна. Сая гаруй иргэний 544 мянга нь 2 саяас доош төгрөгийн цалинтай байна шүү дээ. Эндээс бид 2 зүйлийг харах хэрэгтэй. 1-рт, ажил хийж байгаа хүмүүсийн цалин ямар бага байна аа. 2-рт, ийм байхад ХХОАТ-ыг 1% болгоход эсэргүүцэх, үгүй гэх эрх бидэнд байхгүй.

0/1000