Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
П.Батчимэг: Дугуйн зам байхгүй бол скүүтэр, сурроныг авто замаар явуулна
- 2026/06/12

- -5 цаг -39 минутын өмнө

- 2 мин уншина

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өнөөдөр УИХ нэмэлт өөрчлөлт оруулан баталлаа. Энэ талаар УИХ-ын гишүүн П.Батчимэг сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн П.Батчимэг:

-Шинэ тутам үүсэж, хэрэглээнд аль хэдийнэ ямар ч зохицуулалтгүйгээр нэвтэрсэн бичил цахилгаан тээврийн хэрэгслийн хэрэглээг хумьж, хааж, хориглох гэхээсээ илүүтэй, иргэдийн эрүүл аюулгүй орчинд зорчих эрхийг хангахад анхаарч, түүнд нийцүүлэн хуулийн төслөө боловсруулахаар зорьсон. Хуульд явган зорчигч-иргэд, хэрэглэгч, нийлүүлэгч талуудын аль алиных нь эрх ашгийг хамгаалсан заалт орж чадлаа.

2 жил ажилласны үр дүнд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг өнөөдөр УИХ баталлаа. Энэ хууль хэзээ хэрэгжиж эхлэх тухай сая УИХ-ын дарга С.Бямбацогт “7-р сарын 1-нээс эхэлж Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль албан ёсоор хэрэгжинэ” гэж зарлалаа.

Цахилгаан тээврийн хэрэгсэл Монгол Улс төдийгүй олон улсад хурдацтай хөгжиж, өргөн хүрээг хамарч байгаа. Энэхүү хуулийг боловсруулах явцад Казахстан, Сингапур, Англи, Өмнөд Солонгос, Австрали зэрэг улсад суррон, скүүтэрийг замын хөдөлгөөнд хэрхэн зөв боловсон оролцуулдаг талаар судалсан. Харин сүүлд судалсан улс нь Казахстан байсан. Тухайн улсын хууль нь бидний хэрэгжүүлж буй хуультай хэрхэн уялдаа хамааралтай байгааг харьцуулж хэрэгжүүлсэн.

Нөгөөтэйгүүр, уг хуулийг иргэд хүлээж байсан гэхэд хилсдэхгүй. Өнгөрсөн долоо хоногт ГССҮТ-өөс нэгдсэн мэдээлэл авахад 221 иргэн гэмтсэн гэх албан мэдээллийг өглөө. Осол гэмтлийн тоо нэмэгдэж байгаагаас харахад суррон, скүүтэр явган зорчигчийн замаар хөдөлгөөнд оролцох ёсгүй гэдгийг статистик баталж байгаа юм.

Скүүтэр, сурроныг зөвхөн дугуйн замаар явуулна

Уг хуулиар скүүтэр, сурроныг мопедын ангилалд оруулсан учир зөвхөн дугуйн замаар явна. Хэрэв дугуйн зам байхгүй бол авто замын зорчих эгнээний баруун хөвөөгөөр явна гэж тусгаж өгсөн. Нэг үгээр хэлбэл, мопедын ангилалд орсон учраас ирэх сарын 1-нээс хууль бүрэн хэрэгжинэ.

Нийслэлд стандарт бүрэн хангасан, унадаг дугуйн зориулалтын зам хангалтгүй байна. Үүнээс үзэхэд, дугуйн замд ач холбогдол өгөхөөс гадна ирээдүйн хөгжлийг давхар тооцоогүй иржээ. Уг хуулийг нийслэлийн засаг дарга Б.Пүрэвдагва хариуцан хэрэгжүүлэх юм. Харин хууль санаачлагчийн хувьд унадаг дугуйн стандарт хангасан замын төсвийг төсөвт тусгаж өгөх тал дээр ажиллана.

Замын хөдөлгөөний шинэчилсэн хуульд зааснаар суррон, скүүтэрийг 18 нас хүрсэн иргэд унаж, замын хөдөлгөөнд оролцох юм. Хэрэв хуульд заасан насны хязгаараас доош насны хүүхдүүд хэрэглэсэн нөхцөлд Зөрчлийн тухайн хуулиар хариуцлага оногдуулахаар болсон. Тухайн хүүхдийн хууль ёсны асран хамгаалагч, эцэг эхэд 200 мянган төгрөгийн торгууль ногдуулах хуультай болж байна.

- Шинэ
- Хандалттай