horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

А.Базар: Цэцэрлэгт хүрээлэнд театр, спортын ордон барих газрын гэрээг түдгэлзүүллээ

post-img

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 40 га газарт Үндэсний их театр, спортын ордон барихаар нийслэлийн ИТХ шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг хуульч А.Базар, Б.Амгаланбаатар нар хүчингүй болгуулахаар 2025.10.16-нд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан юм. Тэдний нэхэмжлэлийг 2026.04.17-нд тус шүүх урьдчилан хэлэлцээд, шүүхийн маргаан эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл нийслэлийн ИТХ-ын шийдвэрийг түдгэлзүүлсэн юм.

Шүүх энэ асуудлыг хянаж байх хооронд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, нийслэлийн ЗДТГ, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн театр барих зориулалтаар газар ашиглуулах гэрээ байгуулсан байжээ. Уг гэрээг мөн адил хүчингүй болгуулахаар хуульч А.Базар, Б.Амгаланбаатар нар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Түүнийг шүүх өнөөдөр хүлээн авчээ. Өнөөдрийн шүүхийн хэлэлцүүлэгт нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тухай хуульч А.Базар мэдээллээ.

0/1000