horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Өнөөдрөөс завьт эргүүл ажиллаж эхэллээ

post-img

Нийслэлийн Онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах алба болон тусгай мэргэжлийн ангиудад 622 ажилтан үүрэг гүйцэтгэж байна. 9 дүүргийн хэмжээнд мэргэжлийн 93 анги, сайн дурын 32 хэсэг бэлэн байдалд ажиллаж байна.

Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Г.Галбадрах “Үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх хүрээнд 6-р сарын 10-наас 9-р сарын 15-ны хооронд Туул гол дагуу завьт эргүүл ажиллуулна. Мөн өнөөдрөөс эхлэн, 9-р сарын 15 хүртэл “Усыг бүү бас” нөлөөллийн аян өрнүүлнэ. Нийслэлийн Онцгой байдлын газар, Геодез, усны барилга байгууламжийн газар хамтран үерийн далан, сувгийг 6-р сарын эхнээс шалгаж, эвдэрсэн хэсгийг нь засаж байна. Уг ажлыг 7-р сарын 1 хүртэл зохион байгуулна.

0/1000