Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад (БНАКУ) дэгдээд буй эбола вирүсийн халдвар улам газар авч, байдал хүндрэн, хяналтаас гарах эрсдэл үүсжээ. Эрүүл мэндийн байгууллагуудын хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, эбола вирүс туссан нь батлагдсан өвчтөн 782 болж, сүүлийн 24 цагийн дотор 72 хүн нэмж халдвар аван, 178 хүн нас баржээ.
Энэ удаагийн дэгдэлтийг эбола вирүсийн бундибугио (Bundibugyo) омог үүсгэсэн бөгөөд анх 5 дугаар сарын 15-нд энэ тухай албан ёсоор зарласан юм. Одоогийн байдлаар халдвар Конго улсын зүүн бүсийн гурван муж (Итури, Умард Киву, Өмнөд Киву) болон хөрш зэргэлдээ Уганда улсын нийслэл Кампала хотод хүртэл тархлаа.
Халдвартай иргэдийн хавьтагч болох 6,000 гаруй хүнийг хянах ёстойгоос ердөө 56.5 хувийг нь л хяналтад авч чаджээ. Нас барсан хүмүүсээс шинжилгээний сорьц авахад нутгийн иргэд дургүйцэж, эсэргүүцсэнээр хяналт удаашрах болжээ. Халдвартай тэмцэхэд одоогоор 21.5 сая ам.долларын санхүүгийн дутагдал үүссэн байна.


