horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Г.Батзориг, Т.Даваадалай хоёр нийт 5 ТУЗ-д дарга, гишүүнээр ажилладаг

post-img

Нийслэлийн ИТХ-ын 45 төлөөлөгчийн 43 нь нийслэлийн өмчит болон өмчийн оролцоотой хуулийн этгээдийн ТУЗ-ийн дарга, гишүүнээр ажиллаж, нийт 104 суудал эзэлж байгааг нийслэлийн төсөл, хөтөлбөрүүдэд дүгнэлт хийсэн шинжээч УИХ-ын ерөнхий хяналтын сонсголд танилцууллаа. Тэр дундаа нийслэлийн ИТХ-ын 19 төлөөлөгч 3 болон түүнээс дээш ТУЗ-д оржээ. Тэд 65 ТУЗ-д дарга, гишүүний давхар дээлтэй аж. 10 төлөөлөгч нийслэлийн өмчит болон өмчийн оролцоотой хуулийн этгээдийн гүйцэтгэх захирлаар ажилладаг. Үүн дээрээ нэмээд бусад байгууллагын ТУЗ-ийн дарга, гишүүн болж, шийдвэр гаргахад нь оролцож байна. Энэ нь хэдхэн хүнд эрх мэдлийг төвлөрүүлж, нийслэлийн ИТХ-ыг хараат бусаар ажиллах боломжгүй болгон, ашиг сонирхлын зөрчил үүсгэх эрсдэлийг нэмэгдүүлж байгааг шинээч онцоллоо.

Төлөөлөгч Г.Батзориг, Т.Даваадалай хоёр нийт 5 ТУЗ-д дарга, гишүүнээр ажилладаг. А.Амартүвшин, С.Даваасүрэн, Т.Батцогт, З.Төмөртөмөө нар 4 ТУЗ-ийн дарга, гишүүн. 3 ТУЗ-д дарга гишүүнээр ажилладаг 13 төлөөлөгч байна. Тэдни йнэрийг доорх хүснэгтээс хараарай.

Нийслэлийн ИТХ-ын гишүүдийн ашиг сонирхол

0/1000