Монгол улсад 2026 оны эхний 4 сарын хугацаанд нийт 12.5 тэрбум төгрөгийн цахим залилангийн хохирол бүртгэгдсэн байна. Үүнээс ердөө 3.2% буюу 405 сая төгрөгийг л нөхөн төлүүлж чаджээ.

Цахим залилангийн гэмт хэрэгтэй тэмцэх, үйлдэгдсэн даруйд шуурхай арга хэмжээ авах, мөнгөн хөрөнгийг хязгаарлах чиглэлээр холбогдох байгууллагууд ажиллаж байгаа ч хохирогчдын тоо буурахгүй байгаа нь иргэдийн цахим хэрэглээний аюулгүй байдалд онцгойлон анхаарах шаардлагатайг харуулж байна.
Хиймэл оюун ашиглаж залилан хийх нь нэмэгдэв
Сүүлийн үед цахим залилан өмнөхөөсөө илүү нарийн арга хэлбэрээр явагдах болсон. Хуурамч хандивын аян, ашигтай хөрөнгө оруулалт, хуурамч холбоосоор дамжуулан мэдээлэл авах зэрэг аргууд маш түгээмэл. Харин үүнээс гадна бидний өдөр тутмынхаа хэрэгцээнд ашигладаг хиймэл оюун ухаан хөгжсөнөөр энэхүү эрсдэлийг улам л нэмэгдүүлж байна. Алдартнуудын царай, хоолойг ялгахын аргагүй дуурайлган хийсэн бичлэг цахим ертөнцөд цацах, банкны мэдээллийг хуурамчаар үйлдэх зэргээр цахим залилангийн арга зам нь улам л боловсронгуй болсоор. Ингэснээр иргэд үнэн, худлыг ялгахын тулд илүү болгоомжтой хандах шаардлагатай гэсэн үг юм.

Тиймээс цахим орчинд мэдээллийн эх үүсвэрийг нягтлах, баталгаатай платформ ашиглах, ил тод үйл ажиллагаатай байгууллагыг сонгох нь өнөө цагийн хамгийн зөв хамгаалалт болж байна.
Хэрвээ цахим худалдан авалт хийх, хандив өргөх зэрэг үйлдлийг хийх гэж байгаа бол баталгаатай эх сурвалжийг сонгох нь та өөрийгөө энэ эрсдэлээс хамгаалж буй хэлбэр юм. Монгол улсад үүнийг ил тод, найдвартай байдлаар хүргэх зорилготой цорын ганц хамтын санхүүжилтийн платформ Fundea.mn нь энэ хэрэгцээг шийдэх боломжийг бий болгож байгаа билээ. Найдвартай эх сурвалжийг ашигласнаар өөрийгөө хамгаалаад зогсохгүй энэхүү гэмт хэргийг бууруулахад бодитоор хувь нэмрээ оруулж байна гэсэн үг юм.
Санхүүжилтийн ил тод, баталгаатай платформ Fundea.mn
ХАМТДАА САНХҮҮЖҮҮЛЦГЭЭЕ!


