horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

П.Ганзориг: ИТХ-ын төлөөлөгчийг засаг даргаас хараат бус болгосон гажуудлаа МАН засахгүй бол болохгүй

post-img

УИХ-ын Төсвийн байнгын хороо “Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал” сэдэвт ерөнхий хяналтын сонсголын үеэр ИТХ-ын төлөөлөгчдийг засаг даргаас хараат бус байлгах асуудлыг хөндлөө.

УИХ-ын гишүүн П.Ганзориг:

-Өнөөдрийн сонсголыг үр дүнтэй болгохын тулд учир шалтгааныг нь шийдэхгүй бол болохгүй. ИТХ-ын төлөөлөгчийн зовлонг би маш сайн мэднэ. Гэхдээ ИТХ-ын түвшинд төсвөө шийдэх боломжтой. ИТХ-ын төлөөлөгч нарт бие даасан, хараат бус байх, засаг даргад хяналт тавих боломж олгохгүй бол засаг даргаас хараат төлөөлөгч яаж шийдвэр гаргах юм.

Ийм хяналт байхгүйгээс төсөв зах замбараагүй тэллээ. Нийслэл гэхэд 16 төсөл, 29 их наядын өртөгтэй. 2.5 их наядын бондыг ЗГ-ын 2, УИХ-ын 1 тогтоолоор батлуулаад авчихсан. Төсвөө батлахдаа эдийн засгийн үр ашиг, нийгэм, байгаль орчны нөлөө гээд олон асуудлын тооцоо судалгаа нь дутуу. ИТХ-ын төлөөлөгч нар үүн дээр хяналт тавиад, шаардлага тавиад явах байсан. Ийм хяналт байхгүйгээс “Ниргэсэн хойно нь хашхирав” гэгчээр араас нь үр дагавартай нь зууралдаад байна.

Эхнээс нь тогтолцоог зөв болгохын тулд МАН манлайлах нь чухал. Энэ бол нийслэл, дүүрэг, аймгийн ИТХ-ын асуудал биш. Олонх болоод явж буй МАН энэ гажуудлаа засахгүй бол болохгүй.

0/1000