horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Н.Тавинбэхэд холбогдох хэргийг АТГ шалгаж дуусжээ

post-img

Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Н.Тавинбэхэд холбогдох хэргийг АТГ шалгаж дуусаад, шүүхэд шилжүүлэх саналтайгаар нийслэлийн Прокурорын газарт хүргүүллээ. Тэр бусадтай бүлэглэн, Монгол Улсад хэрэгжүүлж буй төслийн хүрээнд ажлын гүйцэтгэл нь хангалтгүй байсан зөвлөх үйлчилгээ үзүүлэгч аж ахуйн нэгжийн гэрээний хугацааг сунгуулах болон 2,965,515.69 ам.доллароор зөвлөх үйлчилгээний төсвийг нэмэгдүүлэн, нэр бүхий аж ахуйн нэгжид эдийн засгийн давуу байдал бий болгосон хэрэгт холбогдсон юм. Түүнийг 2 албан тушаалтантай хамт 2026.01.15-нд АТГ баривчилсан.

Монгол Улсын Засгийн газар, БНСАУ-ын Засгийн газар хамтран 10 аймагт ДЦС барихаар 2019 онд 148.7 сая ам.долларын, 40 жилийн хугацаатай гэрээ байгуулсан. Эрчим хүчний яамнаас 2019 онд төсвийн зөвлөх үйлчилгээгээр БНХАУ-аас хоёр, Монгол Улсаас хоёр аж ахуйн нэгжийг шалгаруулж, 2019.07.31-нд 9 сая гаруй сая ам.долларын гэрээ байгуулсан. Зөвлөх үйлчилгээний ажил хангалтай, хугацаа дууссан байхад тухайн үеийн ЭХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх албан тушаалаа урвуулан ашиглаж, зөвлөх үйлчилгээний хугацааг сунгаж, төсвийг 2.6 сая ам.доллароор нэмэгдүүлж, Монгол Улсын нэр бүхий аж ахуйн нэгжид давуу байдал олгосон. Зөвлөх үйлчилгээ үзүүлэгч аж ахуйн нэгж нь Н.Тавинбэхийг Эрчим хүчний сайдаар ажиллаж байхад зөвлөхөөр нь ажиллаж байсан иргэн Т-ийн үүсгэн байгуулсан компани болохыг АТГ тогтоожээ. Зөвлөх үйлчилгээ үзүүлсэн гэж 2.1 сая ам.доллар буюу 7 тэрбум гаруй төгрөгийг тус компанид олгосон байна. Уг хэрэгт холбогдуулж, нийт 3 хүнийг баривчилсан юм.

0/1000