horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

Шунхлай группийн 9 компани Монгол улсын 2025 оны “топ-100” аж ахуйн нэгжээр шалгарлаа

post-img

Монгол Улсын Засгийн газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас уламжлал болгон тодруулдаг “ТОП-100” аж ахуйн нэгжийн 2025 оны жагсаалтад Шунхлай Группийн 9 компани багтаж, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд оруулж буй бодит хувь нэмрээ дахин бататгалаа.

Энэхүү шалгаруулалт нь аж ахуйн нэгжүүдийг борлуулалтын орлого, төлсөн татварын дүн, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, ашгийн хэмжээ, хөрөнгийн хэмжээ зэрэг үндсэн үзүүлэлтээр эрэмбэлдэг бөгөөд Монголын хувийн хэвшлийн чадавх, тогтвортой өсөлт, хариуцлагатай үйл ажиллагааг илэрхийлдэг чухал үнэлгээ юм.

2025 оны “ТОП-100” жагсаалтад Шунхлай Группээс:

  • АПУ ХК
  • Дижитал Концепт ХХК
  • Шунхлай ХХК
  • Спирт Бал Бурам ХХК
  • Шунхлай Трейдинг ХХК
  • АПУ Трейдинг ХХК
  • Скайтел ХХК
  • АПУ Дэйри ХХК
  • Шунхлай Холдинг ХХК тус тус багтлаа.

Энэ жилийн онцлох амжилт нь Шунхлай Группийн толгой компани болох Шунхлай Холдинг ХХК “ТОП-100” ААН-ийн жагсаалтад багтсан явдал бөгөөд группийн хэмжээнд хэрэгжүүлж буй засаглал, хөрөнгө оруулалт, бизнесийн олон салбарт бүтээж буй үнэ цэнийг илтгэж байна.

Шунхлай Группийн нийт хамт олон бид улс, орон нутгийн төсөв бүрдүүлэлт, тогтвортой ажлын байр, үндэсний үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ, технологи, харилцаа холбооны хөгжилд бодит хувь нэмэр оруулан ажилласаар байх болно.

Бидэнтэй хамтран ажилладаг түнш байгууллагууд, харилцагчид, хэрэглэгчид болон Шунхлай Группийн нийт ажилтнууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.

0/1000