horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

С.Магнайсүрэн: “Туулын хурдны зам”-ын анхны өртөг 594.8 тэрбум. Одоо 2.3 их наяд

post-img

УИХ-ын Төсвийн байнгын хороо “Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал” сэдэвт ерөнхий хяналтын сонсголоор өнөөдөр “Туулын хурдны зам” төслийг танилцуулж байна.

Ерөнхий аудитор С.Магнайсүрэн:

-Зам, тээврийн хөгжлийн төв 2016.05.18-нд магадлалын ерөнхий сонсголоор “Туулын хурдны зам” төслийн өртгийг 594.8 тэрбум төгрөгөөр баталжээ. Нийслэлийн ИТХ 2025 оны төсөв батлах тухай 2024 оны тогтоолоор уг төслийн төсөвт өртгийг 316.9, санхүүжих дүнг 538.6 тэрбум төгрөгөөр баталжээ. 2025 онд нэмэлт өөрчлөлт оруулж, төсөвт өртгийг 2.3 их наяд төгрөг, санхүүжих дүнг 500 тэрбум төгрөг болгон баталсан. 2026 оны нийслэлийн төсөв батлахдаа төсөвт өртгийг 2.3 их наяд төгрөг, санхүүжих дүнг 800 тэрбум төгрөг байхаар баталжээ. “Туулын хурдны зам” төсөлд нийслэлийн төсвөөс 2025 онд 500 тэрбум төгрөг, 2026 онд 800 тэрбум төгрөг олгохоор төлөвлөж, гүйцэтгэгч байгууллагаас гаргасан урьдчилгаа төлбөрийн баталгааг үндэслэн, 401 тэрбум төгрөг, 2026 онд үлдэгдэл 99 тэрбум төгрөг олгосон байна.

0/1000