“Туулын хурдын зам”-ын төслийн урьдчилсан зураг төсөлд өөрчлөлт оруулсан талаар шинжээч н.Бат-Эрдэнэ УИХ-ын Төсвийн байнгын хорооноос зохион байгуулж буй ерөнхий сонсголд танилцууллаа. Тэрбээр “Туулын хурдны зам”-ын төсөвт өртгийг анх баталсан дүнгээс 1,048.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, 1,964.8 тэрбум төгрөгөөр тодотгон баталсан байна гэв.
“Туулын хурдын зам”-ын гэрээний урьдчилгаа төлбөрт нийт 500.0 тэрбум төгрөг олгосон байна. 2025 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс 2026 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн хооронд урьдчилгаа төлбөрт гүйцэтгэгчийн “Хаоюань женерал констракшн” ХХК-ийн Транс банк дахь MN65001900140000549 тоот дансанд 13 удаагийн гүйлгээгээр нийт 500.0 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон байна. Үүнээс 2025 онд 401.0 тэрбум, 2026 онд 99.0 тэрбум төгрөг олгожээ.


