horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Ж.Золжаргал: Уг нь Б.Дэлгэрсайхан сайд мэдээлэл хийх ёстой байсан

post-img

ЗТЯ-ны Авто замын бодлогын газрын дарга Ч.Сугармаа “ЗТЯ-ны бодлого, нийслэлийн мега төслүүдийн уялдаа холбоо” гэсэн сэдвээр УИХ-ын ерөнхий хяналтын сонсголд танилцууллаа. Уг нь энэ сэдвээр Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдрийн сонсголд мэдээлэл хийх байв.

Сонсгол даргалагч, УИХ-ын гишүүн Ж.Золжаргал:

-Уг нь Б.Дэлгэрсайхан сайд мэдээлэл хийх ёстой байсан. Урьдчилж надад мэдээлээгүй. Сонсгол хийж, иргэдэд мэдээлэл өгөх гээд байгаа шүү дээ. Тамгын газрыхан үүнд анхаарч ажиллахыг хүсье. Тэрнээс биш аргалж цаг өнгөрөөх гээд байгаа юм байхгүй. Парламентыг үл хүндэтгэх тухай заалт би түрүүнд уншиж өгсөн.  Парламент гээд мундаг байгууллага хүндэтгүүлэх гээд байгаа юм биш. Парламент гэдэг чинь иргэдийг, ард түмнийг төлөөлдөг байгууллага. Энэ мэдээлэл чинь хүмүүст хүрч байгаа гэдгийг дараа дараагийн төрийн албан хаагчид анхаараарай!

0/1000