horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Ц.Сандаг-Очир: Туулын улиас, бургасыг сүйтгэсэн компаниар 352 сая 233 мянган төгрөг нөхөн төлүүлсэн

post-img

“Туулын хурдны зам” төслийг хэрэгжүүлэхэд үүссэн байгаль орчны зөрчил, авсан арга хэмжээний талаар БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир УИХ-ын өнөөдрийн сонсголд танилцууллаа.

Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний талаар

Байгаль орчны төлөв байдлын үнэлгээг 2025 онд “Мон газар экологи” компани хийжээ. Ерөнхий үнэлгээгээр “Нарийвчилсан үнэлгээ хийлгэх шаардлагатай” гэж дүгнэсэн байдаг. БОУАӨЯ байгаль орчны нарийвчилсан үнэлгээний тайланг хэлэлцэж, нэмэлт өөрчлөлт, засвар хийж баталсан. Уг тайланг 2026.03.19-нд эцэслэн баталсан байна.

Менежментийн төвлөвлөгөөний талаар

Менежментийн төвлөвлөгөөг БОУАӨЯ батлаагүй байхад “Хаоюань женерал констракш” компани төслийн үйл ажиллагааг эхлүүлсэн. Иймд БОУАӨ-ийн сайд 2026.04.07-нд “Туулын хурдны зам” төслийн үйл ажиллагааг түр зогсоож, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулж, эцэслэн батлуулахыг үүрэгдсэн. Төслийн үйл ажиллагааг хэрэгцүүлэхдээ байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулаагүй, Ойн тухай хууль зөрчсөн зэрэг 4 үндэслэлээр нийслэлийн Прокурорын газарт 2026.04.08, 2026.04.11-нд гомдол иржээ. Уг мэдээллийн дагуу БОУАӨЯ-ны Байгаль орчны улсын хяналтын газраас шалгаад, зөрчлийн хэрэг нээж, шийтгэлийн арга хэмжээ авсан. Үүний дараа “Сайхан-Ариун” ХХК 2026.04.17-нд байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулсан.

Усан орчинд үззүлэх сөрөг нөлөөний талаар

Усан орчинд үзүүлэх сөрөг нөлөөг мэргэжлийн байгууллага тодорхойлсон. Туул гол дагуу гүний 4-6 худаг гаргаж, тэнд ажиллах хүмүүсийн ундны усны хэрэгцээг хангахаар төлөвлөсөн бол зам тавихад хэрэглэх технологийн усыг Туул голоос авахаар төлөвлөн, батлуулжээ. Усан орчны экологи, эдийн засагт 775.4 сая төгрөгийн хохирол учруулах үнэлгээ батлагдсан. Туул голын 8 байршилд 18 суурь багана суурилуулахаар ТЭЗҮ-д тусгажээ. “Туулын хурдны зам” төслийг хэрэгжүүлэгч “Хаоюань женерал констракш” компани хайгуул судалгаа хийлгэх гэрээг “Жон юун” компанитай байгуулсан. Хайгуулын үед усыг зохих зөвшөөрөлгүй ашигласан тул 4-р сарын 21-нд зөрчлийн хэрэг үүсгэж, 5000 нэгжээр торгож, 2026.06.10-нд уг хэргийг хаажээ. “Туулын хурдны зам” төслийн геологи хайгуулын явцад өрөмдлөг хийхэд ашигласан химийн бодисын асуудлаар Экологийн цагдаагийн албанд БОУАӨЯ бичиг хүргүүлж, 2026.04.21-нээс мөрдөн шалгаж байна.

Ойд үзүүлэх нөлөөллийн талаар

Туул гол дагуух замын траст өртөх модны талбай, тоо хэмжээг тогтоох зорилгоор судалгаа хийжээ. Уг гол дагуу хайлаас, улиас, бургас ургаж байна. Зам тавих талбайн 50 хувьд улиас, түр зам байгуулах талбайн 50 хувьд бургас зонхилж байна. Улиасны дундаж нас 50 жил, өндөр нь 12.4 м, өргөн нь 21.5 см. Бургас дунджаар 38 жил ургаж байгаа, 3.9 м өндөр, 16 салаалсан байна.

Уг зам дагуух 14 байршилд 43.2 га талбай бүхий ой байна. Зайсан орчимд 6.6 га талбайг хамарч байгаа нь хамгийн том талбай болж байна. 10.6 га талбайн улиас, 32.500 га талбайн бургас үүнд өртөнө. Уг талбайн ойг нийт 805 сая төгрөгөөр үнэлжээ.

“Хаоюань женерал констракш” ХХК мод тайрах, зөөх гэрээг “Дорно улсын мандал” компанитай байгуулжээ. “Дорно улсын мандал” компани 7.2 га талбайн улиас, бургасан ойг сүйтгэж, залуу моддыг өөр газарт шилжүүлэн тарих арга хэмжээ аваагүй байна. Энэ хэрэгт БОУАӨЯ-ны Улсын хяналтын газар 2026.04.21-нд тус компанид зөрчлийн хэрэг үүсгэж, 352 сая 233.1 мянган төгрөгийн хохирол нөхөн төлүүлжээ.

0/1000