horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

Дорноговьд барих “Элдэв” салхин цахилгаан станц 100 МВт-ын хүчин чадалтай

post-img

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Элдэв багийн нутагт барих 100 МВт-ын хүчин чадалтай “Элдэв” салхин цахилгаан станцын шав тавилаа.

Сайд Б.Найдалаа “Эрчим хүчний салбарын реформ, Монгол Улсыг эрчим хүч экспортлогч орон болгох урт хугацааны зорилтыг хэрэгжүүлж, ногоон шилжилтийг эрчимжүүлнэ. Нар, салхины арвин нөөцтэй Монгол Улс эрчим хүч экспортолдог болох нь бодлогын зорилтын нэг юм” хэмээн онцоллоо.

Энэхүү станц нь төвийн бүсийн өсөн нэмэгдэж байгаа эрэлтээс дотоодын цэвэр эх үүсвэрээр хангах, импортын хамаарлыг бууруулах бөгөөд жилд 2-2.5 сая тонн ус хэмнэх, хүлэмжийн хийг 400-422.5 мянган тонноор багасгах тооцоо гарчээ.

0/1000