horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

1239 мал шүлхийтэж, 982-ыг нь устгаад байна

post-img

Ховд аймгийн Булган, Үенч суманд малын гоц халдварт шүлхий өвчин гараад байгаа. Тус аймгийн Мал эмнэлгийн газрын мэдээгээр уг хоёр суманд шүлхийн нийт 10 голомт үүсэж, 144 өрхийн 1105 үхэр, 47 хонь, 87 ямаа өвчилсөн байна. Шүлхийтсэн 1239 малаас өнөөдрийн байдлаар 110 өрхийн 869 үхэр, 34 хонь, 79 ямааг (бүгд 982) устгасан байна. Халдварын голомт нэмэгдээгүй ч шүлхийн шинж тэмдэг илэрсэн, өвчилсөн мал нэмэгдэж байгаа аж.

Тус аймгийн Онцгой комиссын дэргэдэх Шуурхай штабын зарим гишүүн өнөөдөр сумдад томилолтоор ажиллаж байна. Тэд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, гаргасан шийдвэрийг хэрхэн хэрэгжүүлж байгаатай танилцаж, цаашид анхаарах асуудлын талаар холбогдох сум, байгууллагын удирдлагуудтай ярилцах юм.

0/1000