УИХ-ын ерөнхий хяналтын сонсгол үргэлжилж байна.
УИХ-ын гишүүн Ц.Баатархүү:
-Хот суурин газрын засаглалыг зайлшгүй эргэж харахгүй бол болохгүй юм байна. Тэр дундаа нийслэлийн засаглалыг зайлшгүй эргэж харахгүй бол болохгүй болжээ. Иргэдийн өмнөөс засаг даргын ажлыг хянах ёстой нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч нар засаг даргын карманд орчихсон, ажилтан нь болчихлоор засаглалын хямрал үүсээд байна.
Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч нарыг давхар ажил хийлгэхгүй байх эсвэл нийслэлийн засаг даргыг нийслэлийн иргэдээр өөрөөр нь сонгуулах хувилбарыг бодохгүй бол засаг дарга болсон хүн бүр өөрийн гэсэн төслийг лообийддог, улс төр, бизнесийн бүлэглэл болж хувирсан.
УИХ 2015 онд Азийн хөгжлийн банктай зээлийн хэлэлцээр байгуулж, Улаанбаатарын түгжрэлийг бууруулахад BRT тохиромжтой гэж үзсэн. Засаг дарга солигдох бүрт түгжрэл гэдэг нэрээр 1 төсөл гаргаж ирсэн. Францын зээлээр дүүжин тээвэр гээд аялал жуулчлалын чанартай, нийтийн тээвэрт ордоггүй юмыг дараагийн засаг дарга гаргаж ирсэн. Татвар төлөгчдийн мөнгөөр зээл, зээлийн хүүг нь төлж байгаа. Түгжрэл шийдэх арга нь тусгай замын автобус мөн гээд мэргэжлийн байгууллага нь дүгнэчхээд байхад түгжрэл нэрээр 7 янзын төсөл оруулж ирсэн.
ТЭЗҮ шинжлэх ухааны үндэстэй юм уу, гэдгийг шалгадаг, хянадаг газар байхгүй болсон. ТЭЗҮ гэж яриад, ТЭЗҮ-д өөрчлөлт оруулж байна гээд төсөв нэмдэг болсон. Хяналтын сонсголын дараа Хянан шалгах түр хороо үр дүнгийн сонсгол хийх хэрэгтэй байна.

