УИХ-ын Төсвийн байнгын хорооноос зохион байгуулж буй “Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал” ерөнхий хяналтын сонсгол үргэлжилж байна.
УИХ-ын гишүүн П.Наранбаяр:
-Өнөөдрийн сонсгол Монгол Улс ардчилалтай байгааг илэрхийлж байна. Иргэдийн төлөөлөл өөрсдөө ирээд суучихсан байна. Нөгөө талд УИХ-ын гишүүд, холбогдох улсууд ирсэн байна. Энэ бол ардчиллаа хэрэглэж байгаагийн сайн жишээ. Нөгөө талд тэр шийдвэрийг гаргасан эзэд нь хаана байна аа. Нийслэл талаас эзэд нь алга. Хэрэгжүүлсэн улс нь энд зогсож байна. Энд байгаа төрийн албан хаагчид бол ажлаа хийсэн.
Тендерийн асуудлыг ярихад, ЗГ дотроо Сангийн яам бүх үе шатанд хянаад явдаг. Хариуцлага болохоор зугтчихдаг. Нийслэлд асуудал байна. Нийслэл түгжрэлийг тайлъя, утааг арилгая гэж явсан. Тэрний ард хувийн хэвшлийн оролцоог бүгдийг нь хааж хаясан. Өнөөдөр хашаанд нь хүртэл сайжруулсан түлш хүргэж өгдөг болсон. Хашаанд нь түлш хүргэж өгөхөд 40 тэрбум төгрөг зарцуулсан.

