horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Цэндхүү: Барилгынхаа 7-р давхрыг цутгаж байгаа ч 6 давхрын санхүүжилтээ авч чадаагүй

post-img

УИХ-ын Төсвийн байнгын хорооноос зохион байгуулж буй “Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал” ерөнхий хяналтын сонсгол үргэлжилж байна.

Оролцогч Цэндхүү:

-Би “Сэлбэ дэд төв” төсөл дээр нэг блок барилгын туслан гүйцэтгэгчээр гэрээгээр ажиллаж байгаа компанийн төлөөлөл байна. Сэлбэ 20 минутын хотыг олон арван инженерийн оролцоотойгоор хэрэгжүүлэх болсонд баяртай байдаг. Агаар, хөрсний бохирдол, түгжрэл бууруулах зорилгоор энэ том төслийг эхлүүлсэн.

Бид бол гэрээнийхээ үүргийн дагуу барилгаа чанартай барьж, төрдөө хүлээлгэж өгөх зорилготой ажиллаж байна. Гэвч бидэнд асуудал гараад байна. Санхүүжилтээ хугацаандаа авч чадахгүй байна. 1 давхрын л санхүүжилтээ авсан. 6 давхрын санхүүжилтээ аваагүй байна. Одоо манай барилга 7 дахь давхартаа явж байна. 6 давхрын санхүүжилтээ авч чадаагүйгээс болж арматур, бетон зэрэг барилгын материал нийлүүлдэг бизнес эрхлэгчдээ эрсдэлд оруулах гээд байна. Халаа сэлгээ, тогтворгүй байдал шууд бизнест нөлөөлөөд байгаа учраас хамтарч ажиллаж байгаа бизнест эрхлэгчдээ татан унагах эрсдэл үүсэж “Найдваргүй, итгэлгүй” гэдэг нэр зүүгээд байна.

Тодорхойгүй хугацаагаар бизнесийг зогсоох, санхүүжилт өгөхгүй байх нь бизнесийг уналтад оруулдаг. Монгол барилгачид барилгыг яаж барьдгийг харуулж чадаж байгаа. 7 хоногт 1 давхар цутгаж чадаж байна. Ийм эрч хүчтэй ажиллаж байсан барилгачид цалингаа авч чадахгүй байгаагаас болж, ажилдаа идэвхгүй, урамгүй болж байна. Гэр бүлийн санхүүжилтийг хүнд байдалд оруулж байна.

Гадаадаас босгосон бондыг бага хүүгээр авч ирээд, арилжааны банкин дээр байршуулсан тул хүүний эрсдэлд ороогүй гэж бодож байна. Эхэлсэн барилгыг дуусгах ёстой болохоос ”Энэ ёстой буруу болж. Буцаад нүүе” гэж болохгүй. Барилгыг хугацаанд нь ашиглалтад оруулахад төр анхаарах шаардлагатай байна.

0/1000