horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Хушаатын малыг бүрэн вакцинжуулжээ

post-img

Сэлэнгэ аймгийн Хушаант суманд шүлхийн “О” хэвшил гарсныг Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн шинжилгээгээр тогтоожээ. Энэ хэвшлийн вакцин манай улсад бий.

Тус аймгийн Мал эмнэлгийн газар Хушаат сумын 80 мянга гаруй малыг шүлхий өвчний вакцинд бүрэн хамруулаад байна. “О” хэвшлийн шүлхийгээр тус сумын нийт 20 гаруй мал өвчилсөн байна. Одоогоор малыг вакцинд бүрэн хамруулж, халдварын тархалтыг бүрэн хумьжээ.

0/1000