horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

Хүн голд живсэн тухай 2 дуудлага бүртгэж, гурван иргэн амиа алдлаа

post-img

Нийслэлийн нутаг дэвсгэрт Туул голд гурван иргэн осолдож амиа алдсан дуудлага мэдээлэл өчигдөр /2026.06.16/-ны өдөр бүртгэгдлээ.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн 20-р хороонд Туулд голд хүн живсэн дуудлага 14:44 цагт иржээ. Дуудлагын дагуу Аврах ангийн алба хаагчид эрэн хайх ажиллагааг шуурхай зохион байгуулж, 22 настай эрэгтэйг нас барсан байдалтай олж холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

Мөн Хан-Уул дүүрэг 9 дүгээр хороонд Туул голд 2 иргэн живсэн дуудлагаар Аврах ангийн алба хаагчид гол дагуу эрэн хайж, 4 метрийн усны гүнд 152 удаагийн шумбалт хийн, хоёр иргэнийг (20-51 настай) нас барсан байдалтай олж холбогдох байгууллагад хүлээлгэн өгчээ.

Гол, усны ойролцоо зорчихдоо бага насны хүүхдийг хараа, хяналттай байлгах, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гол усанд орохггүй байх, баталгаат зам гүүрээр зорчихыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.

0/1000