horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

“Солонго 1” хорооллыг улсын комисс ашиглалтад хүлээж авлаа

post-img

Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд нийслэлийн Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд “Солонго 1”, “Солонго 2” орлогод нийцсэн орон сууцны хороолол барьж буй. Уг төслийн эхний ээлжийн 27 блок 2042 айлын орон сууцыг барьж дуусжээ. Уг хорооллыг нийслэлийн Хяналт шалгалтын газраас томилсон улсын комисс шалгаж, ашиглалтад хүлээн авлаа.

Энэ хорооллыг ХББОСЯ-ны захиалгаар “Төрийн орон сууцны корпорац” ТӨХХК хянан, бариулж байна. Уг хорооллын байруудыг тусдаа угаалгын өрөөтэй, цонх нь 3 давхар шилтэй, шалны дуу чимээ тусгаарлагчтай, ашиглаж болдог дээвэртэй, домофон системтэй, нарны панелын системтэй, 2 болон 3 өрөөний сонголттойгоор барьжээ. Хүүхдийн тоглоомын талбай, авто машины зогсоолыг тусад нь гаргасан аж. Бүх барилгад нь Нарны гэрэл жигд хүртээмжтэй тусахаар төлөвлөсөн. Угаалгын машин байрлуулах өрөөг тусад нь гаргаж өгчээ.

Улаанбаатар хотын хүн амын төвлөрлийг сааруулах, зорилтот бүлгийн иргэдийг орон сууцжуулах төрийн бодлогын хүрээнд орлогод нийцсэн “Солонго 1”, “Солонго 2” хорооллыг 2024.03.01-нээс барьж эхэлсэн юм. Эдгээр хорооллыг нийт 5002 айлын 66 блок барилгатай байхаар төлөвлөжээ. Үлдсэн 2960 айлын орон сууцыг 2027 оны III улиралд багтаан, ашиглалтад оруулна.

“Солонго 1”, “Солонго 2” хорооллын байранд орох хүсэлтэй иргэдийг “Төрийн өмчийн орон сууцыг иргэнд хөлслүүлэх, өмчлүүлэх журам”-д заасан шалгуур үзүүлэлтүүдийг үндэслэн, цахимаар бүртгэнэ. Сонгон шалагаруулалтыг 100 хувь цахимаар явуулна. Сонгон шалгаруулалтад оролцох иргэдийг Төрийн орон сууцны корпорацын албан ёсны вэб хуудас болох www.tosk.gov.mn цахим хаягаар бүртгэнэ.

0/1000