Ховд аймгийн Булган, Үенч суманд гарсан малын гоц халдварт шүлхий өвчний голомтод Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн алба хаагчид 6-р сарын 3-наас эхлэн ажиллаж байна. Тус ангийн ахлах ахлагч Г.Баянжаргалаар ахлуулсан ахлах ахлагч Б.Цэрэнчимэд, Б.Гүенбаатар, ахлагч Б.Борхүү, Ч.Нямбаяр нарын 5 алба хаагч өвчилсөн малыг устгах, зөөх, тээвэрлэх зэрэг үүрэг гүйцэтгэж байгаа аж.
Тус аймгийн Мал эмнэлгийн газрын мэдээллээр Булган, Үенч суманд 137 өрхийн 1178 мал өвчилжээ. Одоогийн байдлаар 980 мал устгаад байгаа аж.


