Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар АҮЭБ-ын сайд Г.Дамдинням сэтгүүлчдэд мэдээллээ.
АҮЭБ-ын сайд Г.Дамдинням:
-ЗГ-аар оруулж УИХ-д танилцуулах чиглэл авлаа. Энэ гадаадын төсөл бол ашигт малтмалаа олборлоод, шууд түүхийгээр нь гаргадаг биш, дотооддоо боловсруулах ЗГ-ын бодлогын 1 том төсөл болно.
Зэс хайлуулах үйлдвэрийн тендерт ялагч тодорсон. Одоо ЗГ хэлэлцээр хийж байна. Хөнгөнцагааны аж үйлдвэрийн төсөлд шаардлагатай газрыг тусгай хэрэгцээнд авах, зөвшөөрөл олгох асуудлыг шийдээд явж байна. Алт боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтад оролцох сонирхолтой этгээдүүдтэй хийж байна. Дуусдаггүй олон жил үргэлжилсэн, боловсруулах үйлдвэрийн төслүүдийг манай ЗГ хөдөлгөөд явж байна.
-Оюутолгойгоос зэсийн баяжмал гаргах замыг “Эрс шинчэлэл” хөдөлгөөнийхөн хаажээ. Үүнд ямар арга хэмжээ авч байна вэ?
-Аливаа хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчийн үйл ажиллагаанд саад болж байгаа хүмүүст хариуцлага тооцох үүргийг ХЗДХ-ийн сайд, ЦЕГ-ын даргад Ерөнхий сайд Н.Учрал өгсөн. ЦЕГ-ын даргатай шууд холбогдсон. Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт шууд чиглэл өгч, замын хаалт боолтыг авах үүрэг өгсөн.
1-рт, Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг болж таарна. Өдөртөө 4.3-5 тэрбум ам.долларын орлогыг тасалдуулж байгаа. Энэ бол хүүхдийн мөнгө, тэтгэвэр, цалинд санхүүжилт болж ордог орлого. Үүнийг тасалдуулна гэдэг бол Монгол Улсын эсрэг гэмт үйлдэл. 2-рт, орон нутгийн болон улсын чанартай авто замыг хаах нь хууль бус үйлдэл.

