horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүнийг 10 боомтоор гаргахаар боллоо

post-img

Засгийн газар өнөөдөр ээлжит (2026.06.17) хуралдаанаараа Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас санаачлан өргөн барьсан “Тогтоол, тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. “Жагсаалт, журам батлах тухай” Засгийн газрын 2003 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 173 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад нэмэлт оруулснаар Баян-Өлгий аймгийн Өлгий, Говь-Алтай аймгийн Бургастай, Дорнод аймгийн Баянхошуу, Ульхан, Хавирга, Дорноговь аймгийн Ханги, Завхан аймгийн Арцсуурь, Өмнөговь аймгийн Гашуунсухайт, Шивээхүрэн, Сүхбаатар аймгийн Бичигт боомтоор ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, зохицуулалттай эд, материалыг экспортлох боломжтой болж байна.

ХХААХҮЯ Монгол Улсаас БНХАУ руу улаанбуудайн гурил, улаанбуудай, селимарины үр, рапс, арвай, хивэг, байгалийн хадлан өвс зэрэг нийт 7 ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортлох үеийн ургамлын хорио цээрийн нөхцөл, шаардлагыг тохиролцсон протокол, санамж бичгүүдийг байгуулснаар экспортлогч 106 аж ахуйн нэгж тус улс руу 2024 онд нийт 88,216 тонн, 2025 онд 93,594 тонн ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүнийг тус тус экспортолсон байна.

Салбарын экспорт 2025 онд 846.1 сая ам.доллар болж, нийт экспортын орлогын 5.4 хувийг, импорт 2.8 тэрбум ам.доллар буюу нийт импортын 25.0 хувийг тус тус эзэлж байна. Салбарын экспортыг барааны бүлгээр ангилан өмнөх онтой харьцуулан үзэхэд мал, амьтан, тэдгээрээс гаралтай бүтээгдэхүүний экспорт 26.6 хувиар өссөн бол ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүний экспорт 9.4 хувиар буурчээ.

0/1000