horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

“Ачит-Ихт” ХХК-иас 110 тэрбум төгрөг гаргуулж, “Эрдэнэт үйлдвэр”-т олгоно

post-img

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирал асан Ц.Даваацэрэн, түүний хүргэн С.Мөнхтөр нарт холбогдох хэргийг Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх 10 гаруй хоног хэлэлцэн 2026.06.10-нд шийдвэрлэсэн. Ц.Даваацэрэнг нийтийн албан тушаалтан албаны эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, мөнгө угаасан гэсэн 3 төрлийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг нь 7 жилээр хасаж, 6 жил 9 сар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм. Гэмт хэрэг үлйдэх замаар олж авсан 896 сая төгрөгийг түүнээс албадан гаргуулж, улсын орлого болгов. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд гарсан 43.2 сая төгрөгийн зардлыг түүгээр төлүүлэхээр болжээ.

“Ачит-Ихт” ХХК-иас 110 тэрбум төгрөг гаргуулж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т олгохоор тус шүүх шийдвэрлэсэн.

Ц.Даваацэрэн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирлаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, холбогдох хууль тогтоомжийг зөрчиж, 3 гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх үзжээ. Үүнд:

1.”Эрдэнэт үйлдвэр”-ийн зөвлөлийн зөвшөөрөлгүйгээр 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдөр “Ачит-Ихт” ХХК-тай “Эрдэнэт үйлдвэр”-т илт ашиггүй гэрээ байгуулсны улмаас “Эрдэнэт үйлдвэр”-т 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2024 оны 5 дугаар сарын хугацаанд нийт 138 тэрбум төгрөгийн орлого олох боломжийг алдагдуулж, улсын ашиг сонирхолд хүнд хор уршиг учруулсан хэрэгт холбогдсон.

2.“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 100 хувийн хөрөнгө оруулалтаар баригдсан “Эрдэнэт медикал” эмнэлгийг 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр “М…” ХХК-д шилжүүлэн өгөх ерөнхий болон дэд гэрээнүүдийг тус тус байгуулж, 64 тэрбум төгрөгийн үнэ бүхий үндсэн хөрөнгөтэй эмнэлгийг “М…” ХХК-д шилжүүлж, улсад 64 тэрбум төгрөгийн хохирол учруулсан.

3.“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирлаар ажиллаж байхдаа бусдаас 461 мянган америк доллар (896,586,870.6 төгрөг)-ыг шилжүүлэн авч, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн. Уг 461 мянган ам.доллароор АНУ-д үл хөдлөх хөрөнгө худалдан авч, хууль ёсны бизнесийн орлогод оруулан, эх үүсвэрийг нуун далдалж мөнгө угаасан.

0/1000