Өвөрхангай аймгийн Уянга сумын ИТХ-ын даргааар ажиллаж байхдаа Г.Сангилэг албаны эрх, нөлөөгөө ашиглан, шууд удирдлагадаа ажиллаж байсан ИТХ-ын нарийн бичгийн дарга П.О-д хууль бусаар нөлөөлж, ажиллаагүй цагаа ажилласан гэж тооцуулан, 7.8 сая төгрөгийн цалин авчээ. Тэр эхлээд 2023 оны 6 дугаар сарын 3-наас 8 дугаар сарын 18-нд, дараа нь 2024 оны 2 дугаар сарын 10-наас 4 дүгээр сарын 19-ны хооронд БНСУ руу хувийн ажлаар явсан аж. Илүү цалин авч, өөртөө давуу байдал бий болгосон энэ хэрэгт нь түүнд прокурор Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүх Г.Сангилэгийг албаны эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг нь 2 жил 3 сараар хасаж, 1 жил 3 сар зорчих эрхийг нь хязгаарлав. Түүний үгэнд орж, хууль бус зүйл хийсэн П.О-д нийтийн албанд 2 жил ажиллах эрх хасах, 1 жил 1 сар зорчих эрх хязгаарлах ял оноолоо.

