Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe

Амьтнаа хямд агнуулдаг гажуудалд цэг тавьсан нэг шийдвэрийг 2026.05.27-нд Засгийн газар гаргажээ. Олон нийт үүнийг анзаараагүй ч байгаль хамгаалагчид мэдээд, бөөн баяр.

Экологи-эдийн засгийн үнэлгээ гэж асар чухал тоо бий. Амьтан, ургамал, мод, ус гэх мэт байгалийн нөөцийг экологи, эдийн засаг, эрх зүй, нийгмийн ач холбогдлоор нь үнэлж, мөнгөөр илэрхийлсэн цогц тооцоог ингэж нэрлэдэг. Байгаль орчинд учирсан хохирлыг тооцох, нөхөн төлбөрийн хэмжээг тогтооход үүнийг ашигладаг. Тухайлбал: 2023.07.05-нд Засгийн газраас баталсан “Амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ”-гээр аргаль хонь

22 сая 200 мянган төгрөг. Хууль бусаар аргаль агнаад баригдвал үүнийг 2 хугалж төлдөг. Үүн дээр нэмээд, мэдээж эрүүгийн ялтай. Бас торгууль төлнө. Яггүй ял, барахгүй их мөнгө. Ийм учраас хүмүүс хулгайгаар аргаль агнахаа больжээ.

Тэгвэл хууль ёсны ан гэж бий. Засгийн газар жил бүр тусгай зориулалтаар агнах, барих амьтны тоо хэмжээг баталдаг. Засгийн газар уг шийдвэрээ гаргаснаас хойш 14 хоногийн дотор тэр тухай олон нийтэд нээлттэй мэдээлж, 30 хоногийн дотор цахим хэлбэрээр дуудлага худалдаа зохион байгуулна. Амьтны тухай хуулиар уг дуудлага худалдаанд оролцохын тулд дэнчин буюу босго үнэ төлж, бүртгүүлдэг.

Угалзын жишиг үнэ 24.000, төлбөр 19.200, хураамж 4800 ам.доллар байлаа.

Тэрхүү дэнчингийн хэмжээ нь экологи-эдийн засгийн үнэлгээний 20% байдаг. Алтайн угалз агнахыг хүссэн хүн 4 сая 440 мянган төгрөг төлөөд, дуудлага худалдаанд оролцох эрхтэй. Дуудлага худалдааны анхны үнийг Засгийн газар тогтооно. “Тусгай төлбөртэйгөөр агнуулах агнуурын амьтны олзворын жишиг үнэ, төлбөр, хураамжийн хэмжээ” гэсэн ам.доллароор илэрхийлсэн тоог Засгийн газар тогтоол гарган баталж, уг тогтоолд заасан мөнгийг анчнаас авдаг. 2017 онд баталсан жишиг үнэ, төлбөр, хураамжийн хэмжээгээр өнөөдрийг хүртэл дуудлага худалдаа зохион байгуулж байв. Уг тогтоолоор бол угалзын жишиг үнэ 24.000, төлбөр 19.200, хураамж 4800 ам.доллар байлаа. Төлбөр, хураамжийг Монголбанкны тухайн өдрийн албан ханшийг баримтлан, төгрөгөөр авдаг.

Алтайн угалз агнах дуудлага худалдааны анхны үнэ 24.000 ам.доллар. Үүнийг дуудлага худалдааны үеэр 1 удаад 444 мянган төгрөгөөр өсгөж болдог. Үүнээс багаар өсгөж болохгүй. Учир нь босго үнийн 10%-иас доошгүй, 50%-иас дээшгүй хэмжээгээр үнийг өсгөхөөр хязгаарлажээ. Хамгийн дээд тал нь 2 сая 220 мянган төгрөгөөр дуудлага худалдааны үнийг өсгөж болно гэсэн үг.

Ингээд угалз агнах эрх олж авсан ялагч хэлсэн үнэ, агнуурын нөөц ашигласны төлбөр, улсын тэмдэгтийн хураамж зэргийг бүрэн төлж, тухайн аймгийн засаг даргаас амьтан агнах, барих зөвшөөрөл авдаг. Овоо мөнгө төлдөг байгаа биз. Тиймээс ангийн дуудлага худалдаанд монголчууд оролцож чаддаггүй. Аргалийн хамгийн том эвэр шалгаруулах уралдаанд оролцох сонирхолтой, амьтны эвэр, чихмэл цуглуулдаг гадаадын иргэд оролцдог. Зүгээр л ан хийж үзэхийг хүссэн хүмүүс Монголд ирж, угалз агнаад, агнасан аргалиа яахаа мэдэхгүй сандардаг явдал ч гардаг гэнэ.

Дуудлага худалдаанд оролцоод ан хийх эрх олж авч чадаагүй хүмүүсийн дэнчинг дуудлага худалдаа болсноос хойш ажлын 5 хоногт багтаан ямар ч шимтгэлгүйгээр буцааж өгдөг ажээ.

Харин өнөө жилээс амьтан агнах, барих тусгай зөвшөөрөл олгох дуудлага худалдааны босго үнэ нэмэгдлээ. Аргаль агнахыг хүссэн хүн 4 сая 440 мянган төгрөг биш, 22 сая 200 мянган төгрөг төлөх болж байна. Янгир агная гэвэл 5.3 саяыг төлнө. Харин бор гөрөөс, цагаан зээр, саарал чоно, шувуу агнах дуудлага худалдааны босго үнийг экологи-эдийн засгийн үнэлгээний 50% байхаар шинэчиллээ.

- Шинэ
- Хандалттай