Энэ зуны хамгийн их хүлээлт үүсгээд буй хөгжмийн томоохон арга хэмжээ болох “Super Concert 2026” зургаадугаар сарын 20-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдах гэж байна. Тоглолтын онцлог нь дэлхийн хэмжээний , K-POP, HIP HOP артистуудыг Монголын үзэгчдэд нэгэн тайзан дээр хүргэж буйгаараа онцлогтой.
Төв цэнгэлдэх хүрээлэнг доргиож, 2026 оны зуныг түүхэнд үлдээх хамгийн том CONCERT-д хамгийн олон хөтөлбөр, хамгийн урт тайз, шилдэг артистууд оролцоно. Тухайлбал дэлхийд танигдсан реппер, продюссер Jay Park, хүчирхэг төрх, өвөрмөц урсгалаараа алдартай Jessi, K-POP-ын шинэ үеийн халуухан хамтлаг болох LNGSHOT нар оролцоно. Мөн Солонгосын нэрт артист Bloo, эргэн ирэлтийн бэлгэ тэмдэг болсон BBGIRLS болон бусад тусгай зочид тайзнаа гарахаар болжээ.



