horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

K-POP болон HIP HOP-ын дэлхийн хэмжээний уран бүтээлчдийг Монголын тайзнаа нэгтгэхэд 2 хоног үлдлээ

post-img

2026 оны зуныг түүхэнд үлдээх хамгийн том CONCERT-д хамгийн олон хөтөлбөр, хамгийн урт тайз, шилдэг артистууд оролцоно. Тухайлбал дэлхийд танигдсан реппер, продюссер Jay Park, хүчирхэг төрх, өвөрмөц урсгалаараа алдартай  Jessi,   K-POP-ын шинэ үеийн халуухан хамтлаг болох  LNGSHOT нар оролцоно. Мөн Солонгосын нэрт артист   Bloo, эргэн ирэлтийн бэлгэ тэмдэг болсон  BBGIRLS болон бусад тусгай зочид тайзнаа гарахаар болжээ.

“Super Concert 2026” нь зөвхөн олон улсын оддыг урьсан тоглолт бус үзэгчдэд бүтэн өдрийн турш буюу өдрийн 14:00 цагаас оройн 23:00 цаг хүртэл бүтэн 9 цагийн хөтөлбөр төлөвлөсөн байна. Гол артистууд 18-20 дуу дуулж феннүүддээ бэлэг барихаар бэлджээ.

K-Pop болон Hip-Hop урсгалын дэлхийн хэмжээний уран бүтээлчдийг Монголын тайзнаа нэгтгэж буй  “Super Concert 2026” нь зөвхөн хөгжмийн арга хэмжээ бус, Монгол Улсыг олон улсын энтертайнментын газрын зурагт тодотгон харуулах чухал үйл явдал болно хэмээн зохион байгуулагчдын зүгээс үзэж байгаа юм. Тоглолт зургаадугаар сарын 20-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдах гэж байна.

0/1000