horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

“Super Concert 2026” болоход 4 хоног үлдлээ

post-img

Залуусын дунд хамгийн их хүлээлт үүсгээд буй хөгжмийн томоохон арга хэмжээ болох “Super Concert 2026” зургаадугаар сарын 20-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдах гэж байна. Тоглолтын онцлог нь дэлхийн хэмжээний ,   K-POP, HIP HOP  артистуудыг Монголын үзэгчдэд нэгэн тайзан дээр хүргэж буйгаараа онцлогтой.

Төв цэнгэлдэх хүрээлэнг доргиож, 2026 оны зуныг түүхэнд үлдээх хамгийн том CONCERT-д хамгийн олон хөтөлбөр, хамгийн урт тайз, шилдэг артистууд оролцоно. Тухайлбал дэлхийд танигдсан реппер, продюссер Jay Park, хүчирхэг төрх, өвөрмөц урсгалаараа алдартай  Jessi,   K-POP-ын шинэ үеийн халуухан хамтлаг болох  LNGSHOT нар оролцоно. Мөн Солонгосын нэрт артист   Bloo, эргэн ирэлтийн бэлгэ тэмдэг болсон  BBGIRLS болон бусад тусгай зочид тайзнаа гарахаар болжээ.

0/1000