horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

“Сэлэнгийн долгио” чуулга, цэцэрлэг, 17 айл үерт автлаа

post-img

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Баянхаан, Орхон, Буур хээр баг 2026.06.17-ны өдрийн 14:46-16:20 цагийн хооронд усархаг бороо орлоо. Үүний улмаас нийтийн эзэмшлийн гудамж талбай, 4-р цэцэрлэг, “Сэлэнгийн долгио” чуулга зэрэг аж ахуйн нэгж, байгууллагын зоорийн давхар болон айл өрхүүдийн хашаа байшин усанд автав.

Энэ тухай дуудлага, мэдээллүүдийг өдрийн 15:00 цагаас аврагчид хүлээн авчээ. Баянхан багт 3, Орхон багт 5, Буур хээр багт 9, нийт 17 айл өрхийн хашаа, байшин болон 7 аж ахуйн нэгж, байгууллагын зоорийн давхарт үерийн ус орсон байна. Нийт 24 удаагийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж, 9 обьектоос 84 тн усыг соруулж аюулгүй болгожээ.

0/1000