horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Сэлэнгийнхэн үерт автсан газруудаа цэвэрлэж байна

post-img

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд өчигдөр 15:00 цагийн орчимд аадар бороо, мөндөр оржээ. Үүний улмаас 17 айлын хашаа, байшин болон 7 аж ахуйн нэгж, байгууллагын зоорийн давхарт үерийн ус орсон байна. Зам талбайд лаг шавар хуримтлагдан, үерийн ус зайлуулах шугам, хоолой бөглөрчээ. Зарим байгууллага, айл өрхийн жорлон усаар дүүрэн хальж, үерт автсан орон сууц, хашаа, барилга, байгууламжид бохир ус оржээ.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан тус аймгийн Онцгой байдлын газар, мэргэжлийн анги, холбогдох байгууллагууд газар дээр нь шуурхай ажиллаж, зам талбайд хуримтлагдсан лаг шаврыг цэвэрлэх, үерийн ус зайлуулах шугам, хоолойн бөглөрлийг арилгах, үерийн урсацыг саадгүй нэвтрүүлэх, хамгаалалтын далан сувгийн лаг шаврыг түрж цэвэрлэх арга хэмжээ авч байна.

Screenshot
Screenshot
0/1000